Thursday, April 30, 2015

Шинэ үг цээжлэх арга

1. 
Шинэ үг сурч цээжлэх нь гадаад хэл сурахад хамгийн чухал зүйлсийн нэг юм. Миний хувьд юун түрүүнд онцгой дуудагддаг үгийг зөв дуудаж сурахын тулд англи хэлний харилцан яриаг илүү төлхүү сонсож сурах нь чухал санагдлаа. Үүний тулд орчуулгагүй кино үзэх гэж хичээлээ. Гэвч кино надад дэндүү урт мөн бүрэн ойлгоход хүндрэлтэй учир анхаарал минь сарниж байгааг анзаарсан.Харин надад тохирсон арга бол урт хэцүү үгийг гараар бичиж цээжилж харин бусад цагт англи дууг үгтэй нь харж, сонсож, дагаж дуулах зэрэг өөрийгөө уйдаахгүй үр дүнтэй хөгжилтэй аргыг ашиглаж байна.     (М.Мэндбаяр)

2.

Шинэ үг цээжлэх нь миний хувьд нилээн хүндрэлтэй асуудал.Миний үг цээжлэхдээ ашигладаг арга бол гэрийнхээ энд тэнд бичиж наадаг.Учир нь байнга харагдаж нүдэнд минь өртөж байвал тогтоогдоод байгаа юм шиг санагддаг.  (Б.Даваасүрэн)

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.